pexels-pixabay-208745 copy.png

Бид 2011 оноос хойш Work and Travel USA буюу Зуны Амралтаараа АНУ-д Ажиллаж амьдрах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд олон олон оюутан залуусыг сэтгэл ханамжтайгаар энэхүү хөтөлбөрт хамруулсаар байна. 

Мөн АНУ-ын 20 гаруй их дээд сургууль, АНУ-ын 10 гаруй муж, 20 гаруй хотод үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч компаниудтай хамтран ажиллаж байна. 

Эрхэм зорилго

Дэлхийн хөгжилтэй цаг үргэлж зэрэгцэн алхах боломжийг оюутан залуусдаа олгох

Our Story - Бидний түүх

About Us

Бид энэ салбартаа тэргүүлэгч

One World төв нь 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсынхаа гэрэлт ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшүүлж, барууны соёл өдөр тутмын амьдралтай танилцуулж сэтгэлгээг нь тэлэх, оюутан залуусынхаа мэдлэг, чадвар, авьяасыг хөгжүүлэн эх орноо гэсэн чин сэтгэлтэй авьяаслаг чадварлаг залуу хүн болгон төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг олон улсын оюутан солилцоо, боловсролын төв юм.

home2.png

Яагаад One World ? Манай давуу тал

Our Partner - Манай ажил олгогч, түншүүд

One World Төвийн үүсгэн байгууллагагч Г.Баясгалан нь оюутан байхдаа Work & Travel USA хөтөлбөрт 3 удаа хамрагдаж байсан. Тухайн үед Work & Travel USA хөтөлбөр нь Монгол улсад төдийлэн танигдаагүй, жилд маш цөөхөн оюутан хөтөлбөрт хамрагддаг байсан.

 

Хөтөлбөрт хамрагдаж байх хугацаандаа их дээд сургууль, эцэг эх хүүхэддээ зааж чадаггүй амьдралд хэрэгтэй олон зүйл сурч, аялж, англи хэлээ сайжруулан эх орондоо ирсний дараа Монголынхоо олон олон оюутан залуус энэхүү сайхан хөтөлбөрт хамрагдаж үр ашгийг үзэж, суралцаасай гэсний үүднээс One World төвийг байгуулж J-1 Summer Work & Travel USA хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.  

2021 онд бид 10 дахь жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд өдгөө Монголынхоо оюутан залуусын итгэлийн даасан зах зээл дээр тэргүүлэгч байгууллага болоод байна. 

Мөн манай хамт олон бүгд өөрсдийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүддээ хамрагдаж байсан учраас хэнээс илүү туршлагатай, хүн бүрт хүрч ажиллахад дөхөм байдаг. 

Our Programs -  Манай хөтөлбөрүүд

unnamed.jpg

J-1 Summer Work & Travel USA

Дэлгэрэнгүй

Америкт сурах

Дэлгэрэнгүй

J-1 Internship & Trainee

Дэлгэрэнгүй

Канад-д сурах

Тун удахгүй

Бидэнтэй холбогдоорой! 
 

One World - One Way The World 

Төв Оффис: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Юнион Бюлдинг, 1004 тоот

  • Facebook
  • YouTube
  • Instagram

Та манайхаас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа үлдээгээрэй! 

Thanks for submitting!