top of page

Бидний тухай

One World төв нь 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсынхаа гэрэлт ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшүүлж, барууны соёл өдөр тутмын амьдралтай танилцуулж сэтгэлгээг нь тэлэх, оюутан залуусынхаа мэдлэг, чадвар, авьяасыг хөгжүүлэн эх орноо гэсэн чин сэтгэлтэй авьяаслаг чадварлаг залуу хүн болгон төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг олон улсын оюутан солилцоо, боловсролын төв юм.

Бид 2011 оноос хойш Summer Work and Travel USA буюу Зуны Амралтаараа АНУ-д Ажиллаж амьдрах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд олон олон оюутан залуусыг сэтгэл ханамжтайгаар энэхүү хөтөлбөрт хамруулсаар байна. 

Мөн АНУ-ын 20 гаруй их дээд сургууль, АНУ-ын 10 гаруй муж, 20 гаруй хотод үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч компаниудтай хамтран ажиллаж байна. 

Эрхэм зорилго: Дэлхийн хөгжилтэй цаг үргэлж зэрэгцэн алхах боломжийг оюутан залуустаа олгох.

IMG_7421.jpeg

Бидний түүх

One World Төвийн үүсгэн байгуулагч Г.Баясгалан нь оюутан байхдаа Work & Travel USA хөтөлбөрт 3 удаа хамрагдаж байсан. Тухайн үед Work & Travel USA хөтөлбөр нь Монгол улсад төдийлөн танигдаагүй, жилд маш цөөхөн оюутан хөтөлбөрт хамрагддаг байсан.

Хөтөлбөрт хамрагдаж байх хугацаандаа их дээд сургууль, эцэг эх хүүхдэдээ зааж чаддаггүй амьдралд хэрэгтэй олон зүйл сурч, аялж, англи хэлээ сайжруулан эх орондоо ирсний дараа Монголынхоо олон олон оюутан залуус энэхүү сайхан хөтөлбөрт хамрагдаж үр ашгийг үзэж, суралцаасай гэсний үүднээс One World төвийг байгуулж J-1 Summer Work & Travel USA хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.  

2021 онд бид 10 дахь жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд өдгөө Монголынхоо оюутан залуусын итгэлийн даасан зах зээл дээр тэргүүлэгч байгууллага болоод байна. 

Мөн манай хамт олон бүгд өөрсдийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүддээ хамрагдаж байсан учраас хэнээс илүү туршлагатай, хүн бүрд хүрч ажиллахад дөхөм байдаг. 

Modern Architecture

Хамтрагч байгууллагууд

hamtargch1.webp
hamtargch3.webp
hamtargch6.webp
hamtargch2.webp
hamtargch4.webp
hamtargch5.webp
bottom of page