intern banner.png

Хөтөлбөрийн тухай

Internship & Training буюу Дадлагажих хөтөлбөр нь анх 1961 оноос АНУ - ын төрийн департаментаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн . Жилд дунджаар 30 гаруй улсаас 50,000 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт хамрагддаг. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн өнцөг бүрд байгаа оюутан  залуусыг АНУ - д хууль ёсны дагуу мэргэжлээрээ богино хугацаанд буюу 6-18 сарын хугацаатай ажиллах , мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог .

Хөтөлбөрт тавигдах шаардлага

1. Одоо суралцаж байгаа эсвэл сургуулиа төгсөөд хамгийн ихдээ 12 сар болсон байх.

2. Англи хэлний төвшин дунд болон түүнээс дээш байх. 

3. Бие даах, дасан зохицох чадвартай байх.

4. Сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-ын виз мэдүүлж татгалзсан хариу аваагүй байх.

5.  АНУ-д очоод хийх ажлын  мэргэжлээрээ сурдаг, сураад төгссөн байх.

6. Хөтөлбөрөө дуусгаад хугацаандаа буцан эх орондоо ирэх.

Хөтөлбөрийн гол зорилго тухайн хөтөлбөрт  оролцогчийг АНУ - ын соёл , өдөр тутмын  амьдралтай танилцуулах , богино хугацаанд  мэргэжлийн чадвараа дээшлүүлэхэд оршино .  Хөтөлбөрийн нийт зардал нь дунджаар $ 5000  орчим болдог . Үүнд : Хөтөлбөрийн төлбөр , 2  талын онгоцны тийз , АНУ - ын визний хураамж зэрэг багтдаг .

Таны Англи хэлний мэдлэг ямар байх ёстой вэ?

Хөтөлбөрт оролцогч танд тавигдах хамгийн гол шаардлага нь АНУ - ын виз мэдүүлэх ярилцлага байдаг . АНУ - ын элчин сайдын консулын ажилтан таныг АНУ - д очоод биеэ даагаад тодорхой хугацаанд ажиллах учраас өдөр тутмын хэрэглээний төвшинд байхуйц тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлэх  англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг . АНУ - ын виз мэдүүлэх ярилцлага нь 4-5 минут үргэлжлэх ба 9-10 асуулт асуугддаг . Мөн АНУ-ын ажил олгогч та бүхэнтэй онлайнаар ярилцлага хийж тухайн ажилдаа сонгон шалгаруулж авдаг тул тухайн салбарын буюу мэргэжлийн үг хэллэгийг мэддэг мөн хүмүүстэй харилцан ойлголцох чадвартай байх ёстой . Хэрэв таны англи хэлний мэдлэг дээрх хэмжээнд хүрэхгүй бол манай төвөөс зохион байгуулдаг сургалтад үнэ төлбөргүй хамрагдаарай . Хэрэв та өөрөө хичээж манайхаас явуулж буй сургалтад идэвхтэй хамрагдах
юм бол АНУ танд нээлттэй байх болно .

Хөтөлбөрийн үйл явц

1.png
2.png
4.png
3.png
5.png
6.png
8.png
7.png

Та Америкт ямар ажлууд хийх вэ?

Internship & Training буюу дадлагажих хөтөлбөрийн АНУ - д очоод хийх ажлууд нь олон сонголттой байдаг . Та өөрийнхөө суралцаж буй , суралцаад төгссөн хүссэн мэргэжлийнхээ дагуу АНУ - д ажиллах боломжтой . Тухайн ажлын цалин мэргэжлээсээ шалтгаалан харилцан адилгүй байдаг ба ихэнх ажлууд дунджаар 1 цагийн $ 10 ам.доллар орчим болдог . 7 хоногт дунджаар 32-40 цаг ажилладаг .Хөтөлбөрт хамрагдахдаа та бүхэн ажлын сонголтоо дараах 2 сонголтоос сонгон хамрагдана уу

 

Сонголт 1 :
Өөрөө ажлаа олох , АНУ - д байгаа найз нөхөд ,  танил тал болон интернэтээр хайж АНУ - д хийх  ажлаа олох ; Өөрөө ажлаа олоод ажил олгогчийн талаар холбогдох мэдээллүүд авсны дараа манайхаас хөтөлбөрийн шаардлагын дагуу хууль ёсны ажиллах эрх авах бичиг баримт бүрдүүлэх болон бусад үйл явц эхэлнэ .

 

Сонгост 2 :
Манай төвийн санал болгож буй дараах ажлуудаас сонгох боломжтой Үүнд : Зочид буудал , аялал жуулчлалын менежмент ; Хоол , хүнсний технологич ; Тогооч , Хүний нөөц ; буюу програмист

Танд санал болгох зарим ажлын санал

1582744901995.jpg
HARRAHS-LAS-VEGAS.jpg

- ''Mohegan Sun Casino & Resort'' Коннектикут мужид байгуулагдсан  энэхүү  байгууллага нь хоёр томоохон казино , 350 - с 1000  хүний суудалтай танхим болон 47 алдартай  ресторанаараа олны магтаал талархлыг хүртсэн юм. Мөн түүнчлэн хоёр тансаг зочид буудал , дэлхийн хэмжээнд нэрлэгддэг хоёр рашаан сувиллын газар болон 130000м2 бүхий худалдааны төвөөрөө алдаршжээ .

-''Foxwoods Resort Casino'' 1992 оноос хойш Америкийн зүүн хойд зүгийн амралтын газруудын хамгийн үзэсгэлэнтэй , гайхамшигтай нь байсан бөгөөд хамгийн том казинотой бөгөөд 7 төрлийн тоглоомын газруудаараа алдартай . Амралт зугаалгаас гадна бизнесийн үйл ажиллагаанд зориулсан танхимтай Коннектикут мужийн хамгийн их орлоготой газрын тоонд багтдаг . 1992 оноос хойш 330 сая зочдыг угтан авсан

Та яагаад One World-ыг сон-гох ёстой вэ?

Бид аль ч хөтөлбөртөө хамрагдаж буй залуустаа англи хэлний түвшин ахиулах сургалтыг визний ярилцлаганд орох хүртэл нь тасралтгүйгээр явуулдаг учир манай байгууллагаар зуучлуулж буй оюутнуудын виз гаралт маш сайн байдаг. Мөн танхимын сургалт байна зохион байгуулахын давуу тал нь ганцаараа бүртгүүлсэн оюутан байсан ч гэсэн сургалтнаас найзуудаа олж, хоорондоо эв  нэгдэлтэйгээр АНУ-д очоод хамтдаа зугаатай ажилласаар ирдэг. Мөн хөтөлбөрт хамрагдаж буй групп оюутнуудаа АНУ-д очих үед нь онгоцны буудлаас нь тосч, амьдрах газарт нь хүргэж, ажилдаа ороход нь туслах, шаардлагатай бичиг баримтыг захиалахад биечлэн авч явах гэх мэт хөтөлбөрийн эхэн үед тулгарах бэрхшээл бүхэнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаасаа давуу талтай юм.

150+.png

Жилд дунджаар

явуулдаг оюутан

sponsor.png

Салбартаа тэргүүлэгч спонсор байгууллагуудтай хамтын ажиллагаатай

15+.png

АНУ-руу явуулдаг муж,хот

ajiltan bur.png

Манай төвийн ажилтан бүр хөтөлбөртөө хамрагдаж байсан туршлагатай

5.png

Үйлчилгээний

соёл

Carousel-Homepage-Experience_It_All-1440x620.jpg
GPTExteriorhighres2.jpg

-1971 онд байгуулагдсан . Анх 1976 кафе байсан ба ханаа рок маягаар чимэглэснээр үе дамжин орон даяар хэрэгжиж улмаар 2007 онд Hard Rock Café олон улсын тодотголтой болжээ .Одоо энэхүү байгууллагын салбар дэлхийн өнцөг булан бүрд тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ .

- ''Harrah's Hotels & Casinos'' Анх энгийн нэгэн сугалааны газраас дэлхийн хамгийн алдартай казино болж чадсан Caesars Entertainment - ийн харьяа болох үзэсгэлэнт нуурын зэргэлдээх аялал зуучлалын төв юм . 1944 онд байгуулагдсан бөгөөд дөрвөн улирлын турш айлчлан ирэх зочдын тоо маш их байдаг .

30+.png

Хамтран ажилладаг ажил олгогчид

surgalt.png

Ярилцлагад бэлтгэх сургалттай

number1.png

Монголдоо салбартаа хамгийн туршлагатай тэргүүлэгч байгууллага

5.png

Оюутгуудын сэтгэл ханамж

5.png

Харилцагч байгууллагуудын сэтгэгдэл

Ашигласан зургууд: Сурагчдын аяллын зураг

LOGO WHITE.png

One World - One Way The World 

Төв Оффис: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Юнион Бюлдинг, 1004 тоот

CONTACT@ONEWORLD.MN  7000-3805

Та манайхаас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа үлдээгээрэй! 

Thanks for submitting!

One World Center LLC - Copyright 2021