top of page

Хөтөлбөрийн тухай

Summer Work and Travel USA буюу Зуны aмралтаараа  АНУ-д Ажиллаж Аялах хөтөлбөрийг анх 1961 онд АНУ-ын төрийн департментаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Жилд дунджаар 40 гаруй улсаас 150,000 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт хамрагддаг бол манай улсад тус хөтөлбөр нь 2007 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 500 гаруй оюутан хөтөлбөрт хамрагдаж АНУ-ын соёл, өдөр тутмын амьдралтай танилцдаг. Манай байгууллага нь 2011 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд жилд дунджаар 200 гаруй оюутан хөтөлбөрт хамруулдаг. 

unnamed.jpg
11229834_903887172982282_3987172531772980801_o.jpeg

Хөтөлбөр нь их дээд сургуулийн оюутан залууст зуны 3 сарын амралтаараа АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж аялах боломжийг олгодог. Хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа оюутан залуусыг АНУ-ын соёл өдөр тутмын амьдралтай танилцуулах, зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд оршдог. Хөтөлбөрийн нийт зардал нь дунджаар 3500$ орчим болдог.

Үүнд: Хөтөлбөрийн төлбөр, 2талын онгоцны тийз, АНУ-ын визний хураамж зэрэг багтдаг.

Хөтөлбөрийн үр ашиг

1. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон орны найз нөхөдтэй болох;
2. Англи хэлний мэдлэг чадвараа орчинд нь сайжруулах;
3. Хамгийн хямд зардлаар АНУ-аар аялах;
4. Бие даан амьдарч ажиллаж сурах;
5. Мөнгөний үнэ цэнийг ойлгох;
6. Зуны амралтыг хэзээ ч мартагдашгүй үнэ цэнэтэй, үр бүтээлтэй өнгөрөөх гэх мэтийн олон олон үр ашигтай

1.jpeg
image2.jpeg

Та ямар шаардлагыг хангах ёстой вэ?

- 18-28 Насны
- Англи хэлний ярианы дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-ын өөр ангилалын

виз мэдүүлж татгалзсан хариу аваагүй байх
- Бие даах, дасан зохицох чадвартай байх
- Заасан хугацаанд эх орондоо заавал эргэж ирэх 

Та яагаад One World-ыг сонгох ёстой вэ?

Бид аль ч хөтөлбөртөө хамрагдаж буй залуустаа англи хэлний түвшин ахиулах сургалтыг визний ярилцлаганд орох хүртэл нь тасралтгүйгээр явуулдаг учир манай байгууллагаар зуучлуулж буй оюутнуудын виз гаралт маш сайн байдаг.

 

Мөн танхимын сургалт байнга зохион байгуулахын давуу тал нь ганцаараа бүртгүүлсэн оюутан байсан ч гэсэн сургалтнаас найзуудаа олж, хоорондоо эв нэгдэлтэйгээр АНУ-д очоод хамтдаа зугаатай ажилласаар ирдэг.

 

Хөтөлбөрт хамрагдаж буй групп оюутнуудаа АНУ-д очих үед нь онгоцны буудлаас нь тосч, амьдрах газарт нь хүргэж, ажилдаа ороход нь туслах, шаардлагатай бичиг баримтыг захиалахад биечлэн авч явах гэх мэт хөтөлбөрийн эхэн үед тулгарах бэрхшээл бүхэнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаасаа давуу талтай юм.

150+.png

Жилд дунджаар

явуулдаг оюутан

30+.png

Хамтран ажилладаг ажил олгогчид

sponsor.png

Салбартаа тэргүүлэгч спонсор байгууллагуудтай хамтын ажиллагаатай

surgalt.png

Ярилцлагад бэлтгэх сургалттай

5.png

Үйлчилгээний

соёл

15+.png

АНУ-руу явуулдаг муж,хот

number1.png

Монголдоо салбартаа хамгийн туршлагатай тэргүүлэгч байгууллага

ajiltan bur.png

Манай төвийн ажилтан бүр хөтөлбөртөө хамрагдаж байсан туршлагатай

5.png

Оюутгуудын сэтгэл ханамж

5.png

Харилцагч байгууллагуудын сэтгэгдэл

IMG_3505.JPG

Таны Англи хэлний мэдлэг ямар байх ёстой вэ?

Хөтөлбөрт оролцогч оюутан танд тавигдах хамгийн гол шаардлага нь АНУ-ын виз мэдүүлэх ярилцлага байдаг. 
АНУ-ын элчин сайдын консулын ажилтан таныг АНУ-д очоод биеэ даагаад ажиллаж, аялах учраас тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлэх хэмжээний англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. 
АНУ-ын виз мэдүүлэх ярилцлага нь 2-3 минут үргэлжлэх ба 6-7 асуулт асуудаг. Хэрэв таны англи хэлний мэдлэг дээрхи хэмжээнд хүрэхгүй бол манай төвөөс зохион байгуулдаг сургалтанд үнэ төлбөргүй хамрагдаарай.
Хэрэв та өөрөө хичээж манайхаас явуулж буй сургалтанд идэвхитэй хамрагдах юм бол АНУ танд нээлттэй байх болно.

Та Америкт ямар ажлууд хийх вэ?

Оюутнуудын хийх үндсэн ажлыг манай төвөөс санал болгодог. Эдгээр ажлууд нь зуны улиралд жуулчид хамгийн их ихээр очиж амардаг хотуудад ихэвчлэн үйлчилгээний ажлууд болох тоглоомын паркын ажилтан, худалдагч, кассчин, тогооч, ресепшн, амралтын газрын хөтөч, дэлгүүр болон хоолны газрын туслах гэх мэтийн ажлууд байдаг ба аюулгүй байдал талаасаа олон улсын оюутнууд хийхэд тохиромжтой энгийн, онцгой ур чадвар шаардахгүй ажлууд байдаг. 

 

Ажлын цагийн цалин $10-15 байдаг ба 7 хоногт 32-40 цаг ажилладаг. 

Жуулчид хамгийн их ирдэг оргил үеэр илүү цагийн хөлс нь үндсэн цалинг 1.5 дахин үржигдэн бодогддог. Мөн үндсэн ажлын хажуугаар оюутнууд давхар ажил хийх боломжтой байдаг.

Манай төвөөс санал болгож буй ажлуудаас өөрийн хэлний мэдлэг, туршлага, сонирхол зэргийг харгалзан сонгохоос гадна, сонгосон ажил нь тухайн ажил олгогчийн онлайнаар хийх ярицлагаар баталгааждаг. 

Screen Shot 2021-09-02 at 13.24.51.png

Оюутнууд очдог хотууд

lake tahoe.png
atlantic city.png
Gatlinburg.png

Танд санал болгох зарим ажлын санал

depositphotos_50913397-stock-photo-large-mcdonalds-sign.jpg
Walmart_Canada_supercenter_exterior.png
61244f6cd639e.jpg

АНУ-д очоод хаана амьдрах вэ?

АНУ-д очоод амьдрах байр нь ажил сонголт хийхэд давхар ирдэг. Тухайн байранд хамт ажиллаж байгаа оюутнуудтай хамт амьдрах ба сарын түрээс дунджаар $500-800 байдаг.

 

Оюутан та бүхэн амьдрах байрны төлбөрөө цалингаасаа төлөх бөгөөд амьдрах байрны төлбөр нь хөтөлбөрийн төлбөрт багтаагүй байдаг. Мөн зарим байр нь ороход барьцаа 50-300$ болгон авдаг ба хөтөлбөрийн төгсгөлд байраа хүлээлгэж өгсний дараа барьцаагаа буцаан авдаг.

 

Амьдрах байрны төрөл : Жижиг зочид буудал, орорн сууц, амины орон сууц, оюутны дотуур байр зэрэг байдаг.

IMG_1773.HEIC

Хэрхэн аялах вэ?

Хөтөлбөрийн хамгийн гоё хэсэг бол аялах юм.Хөтөлбөрийн эхэнд эсвэл, төгсгөлд найз нөхдөөрөө АНУ-ын алдартай газруудаар аялан, өөрийн хүссэн хот руугаа аялах боломжтой юм. Жишээлбэл: NEW YORK хотод эрх чөлөөний хөшөө, WASHINGTON DC хотод Цагаан ордон, LOS ANGELES хотод HOLLYWOOD-н гудамж зэрэг олон олон сайхан газруудаар аялах боломжтой. Мөн ажиллаж байх хугацаандаа байгаа хотынхоо ойролцоо хот руу аялаж, байгалийн үзэсгэлэнт газруудаар цагийг үр бүтээлтэй өнгрүүлэх боломжтой юм.  Манай хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд 10-с дээш хүнтэй группээр аялах хүмэлтэй бол манай төвөөс хүссэн хотуудаар хөтөчтэй, машинтай аялал зохион байгуулах боломжтой байдаг.

Хөтөлбөрийн алхамууд

1.png
2.png
7.png
3.png
5.png
8.png
6.png
4.png
IMG-5632.jpg

Түгээмэл
асуултууд

1. Хөтөлбөрт хамрагдахдаа гаргасан зардлаа нөхөх боломжтой юу ?
- Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа гаргасан зардлаа нөхөх боломж бүх хүүхдэд нээлттэй байдаг боловч зардлаа нөхөж чадах эсэх нь оюутан танаас шууд хамааралтай байдаг. Гэхдээ хөтөлбөрийн зорилго нь ажил хийх мөнгө олох биш юм .

2. Хамт найзуудаараа нэг газар ажиллах боломж-той юу ?
- Боломжтой . Хамтдаа явах хүүхдүүдийг нэг газар хуваарилах боломжтой бөгөөд харин бүгдээрээ ажил олгогчийн ярилцлага болон визний ярилц-лагандаа тэнцэх хэрэгтэй.

3. АНУ - ын виз гарах магадлал хэр вэ ?
- Энэхүү хөтөлбөр нь АНУ - ын төрийн департментаас хүлээн зөвшөөрөгдөж , дэмжигддэг хөтөлбөр тул энэ хөтөлбөрт хамрагдахын тулд мэдүүлдэг J-1 ангилалын виз нь бусад ангилалын визнээс гарах магадлал өндөр байдаг . Гэвч оюутан таны хэлний мэдлэгээс шууд хамааралтай , учир нь гэвэл консултай ярилцах ярилцлага англи хэл дээр явагддаг. Визний гаралтын түвшин жил бүр харилцан адилгүй ба дунджаар 85-90 % байдаг .

4. Очоод сонгосон ажлаа хийхгүй өөр ажил хийх боломжтой юу ?
- Хөтөлбөрийн дүрэм дагуу эндээс хийхээр сонгосон ажлаа заавал хийх ёстой байдаг ба тухайн ажлаа дур мэдэн сольвол АНУ - ын виз цуцлагдах шалтгаан болдог.

5. Хөтөлбөрөө дуусаад АНУ - д үлдэх боломжтой юу?
- Хөтөлбөр дуусаад АНУ - д үлдэх , визээ солиулах ямар ч боломж байдаггүй .

Хөтөлбөрийн талаар нэвтрүүлэг

Хөтөлбөрт хамрагдаж байсан оюутнууд

Ашигласан зургууд: Сурагчдын аяллын зураг

2.png
3.png
4 canada.png
LOGO WHITE.png

One World - One Way The World 

Төв Оффис: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Юнион Бюлдинг, 1004 тоот

CONTACT@ONEWORLD.MN   Утас: 7000-3805

Та манайхаас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа үлдээгээрэй! 

One World Center LLC - Copyright 2021

bottom of page