top of page
US Flag Balloon
one world logo 1b.png

АНУ -д ажиллангаа аялах

photo.jpg

Хөтөлбөрийн тухай

Summer Work and Travel in USA буюу Зуны aмралтаараа  АНУ-д Ажиллаж Аялах хөтөлбөрийг анх 1961 онд АНУ-ын төрийн департментаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Жилд дунджаар 40 гаруй улсаас 150,000 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт хамрагддаг бол манай улсад тус хөтөлбөр нь 2007 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 500 гаруй оюутан хөтөлбөрт хамрагдаж АНУ-ын соёл, өдөр тутмын амьдралтай танилцдаг. Манай байгууллага нь 2011 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд жилд дунджаар 350 гаруй оюутан хөтөлбөрт хамруулдаг. 

Хөтөлбөр нь их дээд сургуулийн оюутан залууст зуны 3 сарын амралтаараа АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж аялах боломжийг олгодог. Хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа оюутан залуусыг АНУ-ын соёл өдөр тутмын амьдралтай танилцуулах, зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд оршдог. Хөтөлбөрийн нийт зардал нь дунджаар 3500$ орчим болдог.

Үүнд: Хөтөлбөрийн төлбөр, 2 талын онгоцны тийз, АНУ-ын визний хураамж зэрэг багтдаг.

302135835_5736702819788619_4634515837760803312_n.jpg
288013677_1357135761438866_6814203648552334162_n.jpg

Хөтөлбөрийн үр ашиг

  1. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон орны найз нөхөдтэй болох;

  2. Англи хэлний мэдлэг чадвараа орчинд нь сайжруулах;

  3. Хамгийн хямд зардлаар АНУ-аар аялах;

  4. Бие даан амьдарч ажиллаж сурах;

  5. Мөнгөний үнэ цэнийг ойлгох;

  6. Зуны амралтыг хэзээ ч мартагдашгүй үнэ цэнэтэй, үр бүтээлтэй өнгөрөөх гэх мэтийн олон олон үр ашигтай

Та ямар шаардлагыг хангах ёстой вэ?

  • 18-28 Насны

  • Англи хэлний ярианы дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй

  • Сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-ын өөр ангилалын виз мэдүүлж татгалзсан хариу аваагүй байх

  • Бие даах, дасан зохицох чадвартай байх

  • Заасан хугацаанд эх орондоо заавал эргэж ирэх 

Image by JESHOOTS.COM
IMG_2920.jpeg

Та яагаад One World-ыг сонгох ёстой вэ?

Бид аль ч хөтөлбөртөө хамрагдаж буй залуустаа англи хэлний түвшин ахиулах сургалтыг визний ярилцлаганд орох хүртэл нь тасралтгүйгээр явуулдаг учир манай байгууллагаар зуучлуулж буй оюутнуудын виз гаралт маш сайн байдаг.

 

Мөн танхимын сургалт байнга зохион байгуулахын давуу тал нь ганцаараа бүртгүүлсэн оюутан байсан ч гэсэн сургалтнаас найзуудаа олж, хоорондоо эв нэгдэлтэйгээр АНУ-д очоод хамтдаа зугаатай ажилласаар ирдэг.

 

Хөтөлбөрт хамрагдаж буй групп оюутнуудаа АНУ-д очих үед нь онгоцны буудлаас нь тосож, амьдрах газарт нь хүргэж, ажилдаа ороход нь туслах, шаардлагатай бичиг баримтыг захиалахад биечлэн авч явах гэх мэт хөтөлбөрийн эхэн үед тулгарах бэрхшээл бүхэнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаасаа давуу талтай юм.

Таны Англи хэлний мэдлэг ямар байх ёстой вэ?

Хөтөлбөрт оролцогч оюутан таны хамгийн чухал үе шат бол АНУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх ярилцлага болно. 
АНУ-ын элчин сайдын консулын ажилтан таныг АНУ-д очоод биеэ даагаад ажиллаж, аялах учраас тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлэх хэмжээний англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. 
АНУ-ын виз мэдүүлэх ярилцлага нь 2-3 минут үргэлжлэх ба 6-7 асуулт асуудаг. Хэрэв таны англи хэлний мэдлэг дээрхи хэмжээнд хүрэхгүй бол манай төвөөс зохион байгуулдаг сургалтанд үнэ төлбөргүй хамрагдаарай.
Хэрэв та өөрөө хичээж манайхаас явуулж буй сургалтанд идэвхитэй хамрагдах юм бол АНУ танд нээлттэй байх болно.

Executives at Work
299443711_788368832687343_5060191715579814874_n.jpg

Та Америкт ямар ажлууд хийх вэ?

Оюутнуудын хийх үндсэн ажлыг манай төвөөс санал болгодог. Эдгээр ажлууд нь зуны улиралд жуулчид хамгийн их ихээр очиж амардаг хотуудад ихэвчлэн үйлчилгээний ажлууд болох тоглоомын паркын ажилтан, худалдагч, кассчин, тогооч, ресейпшн, амралтын газрын хөтөч, дэлгүүр болон хоолны газрын туслах гэх мэтийн ажлууд байдаг ба аюулгүй байдал талаасаа олон улсын оюутнууд хийхэд тохиромжтой энгийн, онцгой ур чадвар шаардахгүй ажлууд байдаг. 

 

Ажлын цагийн цалин $10-15 байдаг ба 7 хоногт 32-40 цаг ажилладаг. 

Жуулчид хамгийн их ирдэг оргил үеэр илүү цагийн хөлс нь үндсэн цалинг 1.5 дахин үржигдэн бодогддог. Мөн үндсэн ажлын хажуугаар оюутнууд давхар ажил хийх боломжтой байдаг.

Манай төвөөс санал болгож буй ажлуудаас өөрийн хэлний мэдлэг, туршлага, сонирхол зэргийг харгалзан сонгохоос гадна, сонгосон ажил нь тухайн ажил олгогчийн онлайнаар хийх ярилцлагаар баталгааждаг. 

Оюутнууд очдог хотууд

atlantic city.webp
lake tahoe.webp
Gatlinburg.webp

Танд санал болгох зарим ажлын санал

61244f6cd639e.webp
depositphotos_50913397-stock-photo-large-mcdonalds-sign.webp
Walmart_Canada_supercenter_exterior.webp

АНУ-д очоод хаана амьдрах вэ?

АНУ-д очоод амьдрах байр нь ажил сонголт хийхэд давхар ирдэг. Тухайн байранд хамт ажиллаж байгаа оюутнуудтай хамт амьдрах ба сарын түрээс дунджаар $500-800 байдаг.

 

Оюутан та бүхэн амьдрах байрны төлбөрөө цалингаасаа төлөх бөгөөд амьдрах байрны төлбөр нь хөтөлбөрийн төлбөрт багтаагүй байдаг. Мөн зарим байр нь ороход барьцаа 50-300$ болгон авдаг ба хөтөлбөрийн төгсгөлд байраа хүлээлгэж өгсний дараа барьцаагаа буцаан авдаг.

 

Амьдрах байрны төрөл : Жижиг зочид буудал, орон сууц, амины орон сууц, оюутны дотуур байр зэрэг байдаг.

591F2ECA-0B3D-4972-A434-00503CD2FF1B.jpeg
IMG_4689.jpeg

Хэрхэн аялах вэ?

Хөтөлбөрийн хамгийн гоё хэсэг бол аялах юм.Хөтөлбөрийн эхэнд эсвэл, төгсгөлд найз нөхдөөрөө АНУ-ын алдартай газруудаар аялан, өөрийн хүссэн хот руугаа аялах боломжтой юм. Жишээлбэл: NEW YORK хотод эрх чөлөөний хөшөө, WASHINGTON DC хотод Цагаан ордон, LOS ANGELES хотод HOLLYWOOD-н гудамж зэрэг олон олон сайхан газруудаар аялах боломжтой. Мөн ажиллаж байх хугацаандаа байгаа хотынхоо ойролцоо хот руу аялж, байгалийн үзэсгэлэнт газруудаар цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой юм.  Манай хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд 10-с дээш хүнтэй группээр аялах хүсэлтэй бол манай төвөөс хүссэн хотуудаар хөтөчтэй, машинтай аялал зохион байгуулах боломжтой байдаг.

Хөтөлбөрийн үе шатууд

Биднээс ирж мэдээлэл аван бодит төсөөлөлтэй болох

Ажил олгогчийн ярилцлаганд орж амжилттай тэнцэх

Визний урилга болон бусад бичиг баримтуудаа хүлээн авах

Гэр бүл, найз нөхөдтэйгөө, сайтар ярилцан санхүүгийн боломжоо тооцон манай төв дээр ирж гэрээ байгуулах

Холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлэн өгөх

АНУ-ын элчин сайдын ярилцлаганд орж амжилттай тэнцэх

АНУ-ыг зорих

Сонгосон ажилдаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхлэх

IMG_3727.jpeg

Түгээмэл асуултууд

1. Хөтөлбөрт хамрагдахдаа гаргасан зардлаа нөхөх боломжтой юу?
- Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа гаргасан зардлаа нөхөх боломж бүх хүүхдэд нээлттэй байдаг боловч зардлаа нөхөж чадах эсэх нь оюутан танаас шууд хамааралтай байдаг. Гэхдээ хөтөлбөрийн зорилго нь ажил хийх мөнгө олох биш юм.

2. Хамт найзуудаараа нэг газар ажиллах боломжтой юу?
- Боломжтой. Хамтдаа явах хүүхдүүдийг нэг газар хуваарилах боломжтой бөгөөд харин бүгдээрээ ажил олгогчийн ярилцлага болон визний ярилцлагандаа тэнцэх хэрэгтэй.

3. АНУ-ын виз гарах магадлал хэр вэ?
- Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын төрийн департментаас хүлээн зөвшөөрөгдөж, дэмжигддэг хөтөлбөр тул энэ хөтөлбөрт хамрагдахын тулд мэдүүлдэг J-1 ангиллын виз нь бусад ангиллын визнээс гарах магадлал өндөр байдаг. Гэвч оюутан таны хэлний мэдлэгээс шууд хамааралтай, учир нь гэвэл консултай ярилцах ярилцлага англи хэл дээр явагддаг. Визний гаралтын түвшин жил бүр харилцан адилгүй ба дунджаар 85-90% байдаг.

4. Очоод сонгосон ажлаа хийхгүй өөр ажил хийх боломжтой юу?
- Хөтөлбөрийн дүрэм дагуу эндээс хийхээр сонгосон ажлаа заавал хийх ёстой байдаг ба тухайн ажлаа дур мэдэн соливол АНУ-ын виз цуцлагдах шалтгаан болдог.

5. Хөтөлбөрөө дуусаад АНУ-д үлдэх боломжтой юу?
- Хөтөлбөр дуусаад АНУ д үлдэх, визээ солиулах ямар ч боломж байдаггүй.

Хөтөлбөрт хамрагдаж байсан оюутнууд

Хөтөлбөрийн талаар нэвтрүүлэг

bottom of page