



АНУ -д дадлагажих

Хөтөлбөрийн тухай
Internship & Training буюу Дадлагажих хөтөлбөр нь анх 1961 оноос АНУ-ын төрийн департаментаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Жилд дунджаар 30 гаруй улсаас 50,000 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт хамрагддаг. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн өнцөг бүрд байгаа оюутан залуусыг АНУ-д хууль ёсны дагуу мэргэжлээрээ богино хугацаанд буюу 6-18 сарын хугацаатай ажиллах, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог.
Хөтөлбөрийн гол зорилго тухайн хөтөлбөрт оролцогчийг АНУ-ын соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулах, богино хугацаанд мэргэжлийн чадвараа дээшлүүлэхэд оршино. Хөтөлбөрийн нийт зардал нь дунджаар $ 5000 орчим болдог. Үүнд: Хөтөлбөрийн төлбөр, 2 талын онгоцны тийз, АНУ-ын визний хураамж зэрэг багтдаг.


Хөтөлбөрт тавигдах шаардлага
1. Одоо суралцаж байгаа эсвэл сургуулиа төгсөөд хамгийн ихдээ 12 сар болсон байх.
2. Англи хэлний төвшин дунд болон түүнээс дээш байх.
3. Бие даах, дасан зохицох чадвартай байх.
4. Сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-ын виз мэдүүлж татгалзсан хариу аваагүй байх.
5. АНУ-д очоод хийх ажлын мэргэжлээрээ сурдаг, сураад төгссөн байх.
6. Хөтөлбөрөө дуусгаад хугацаандаа буцан эх орондоо ирэх.
Таны Англи хэлний мэдлэг ямар байх ёстой вэ?
Хөтөлбөрт оролцогч оюутан таны хамгийн чухал үе шат бол АНУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх ярилцлага болно. АНУ-ын элчин сайдын консулын ажилтан таныг АНУ-д очоод биеэ даагаад тодорхой хугацаанд ажиллах учраас өдөр тутмын хэрэглээний төвшинд байхуйц тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлэх англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. АНУ-ын виз мэдүүлэх ярилцлага нь 4-5 минут үргэлжлэх ба 9 - 10 асуулт асуугддаг. Мөн АНУ-ын ажил олгогч та бүхэнтэй онлайнаар ярилцлага хийж тухайн ажилдаа сонгон шалгаруулж авдаг тул тухайн салбарын буюу мэргэжлийн үг хэллэгийг мэддэг мөн хүмүүстэй харилцан ойлголцох чадвартай байх ёстой. Хэрэв таны англи хэлний мэдлэг дээрх хэмжээнд хүрэхгүй бол манай төвөөс зохион байгуулдаг сургалтад үнэ төлбөргүй хамрагдаарай. Хэрэв та өөрөө хичээж манайхаас явуулж буй сургалтад идэвхтэй хамрагдах юм бол АНУ танд нээлттэй байх болно.

Биднээс ирж мэдээлэл аван бодит төсөөлөлтэй болох
Ажил олгогчийн ярилцлаганд орж амжилттай тэнцэх
Визний урилга болон бусад бичиг баримтуудаа хүлээн авах
Гэр бүл, найз нөхөдтэйгөө, сайтар ярилцан санхүүгийн боломжоо тооцон манай төв дээр ирж гэрээ байгуулах
Холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлэн өгөх
АНУ -ийн элчин сайдын ярилцлаганд орж амжилттай тэнцэх
АНУ-ыг зорих
Сонгосон ажилдаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхлэх
Хөтөлбөрийн үе шатууд
Та Америкт ямар ажлууд хийх вэ?
Internship & Training буюу дадлагажих хөтөлбөрийн АНУ-д очоод хийх ажлууд нь олон сонголттой байдаг. Та өөрийнхөө суралцаж буй, суралцаад төгссөн хүссэн мэргэжлийнхээ дагуу АНУ-д ажиллах боломжтой. Тухайн ажлын цалин мэргэжлээсээ шалтгаалан харилцан адилгүй байдаг ба ихэнх ажлууд дунджаар 1 цагийн $ 10 ам.доллар орчим болдог. 7 хоногт дунджаар 32 - 40 цаг ажилладаг. Хөтөлбөрт хамрагдахдаа та бүхэн ажлын сонголтоо дараах 2 сонголтоос сонгон хамрагдана уу
Сонголт 1 :
Өөрөө ажлаа олох, АНУ-д байгаа найз нөхөд, танил тал болон интернэтээр хайж АНУ-д хийх ажлаа олох; Өөрөө ажлаа олоод ажил олгогчийн талаар холбогдох мэдээллүүд авсны дараа манайхаас хөтөлбөрийн шаардлагын дагуу хууль ёсны ажиллах эрх авах бичиг баримт бүрдүүлэх болон бусад үйл явц эхэлнэ.
Сонголт 2:
Манай төвийн санал болгож буй дараах ажлуудаас сонгох боломжтой. Үүнд: Зочид буудал, аялал жуулчлалын менежмент; Хоол, хүнсний технологич; Тогооч, Хүний нөөц; буюу программист

Танд санал болгох зарим ажлын санал

Жилд дунджаар явуулдаг оюутан

АНУ-руу явуулдаг муж, хот

Хамтран ажилладаг ажил олгогчид

Монголдоо салбартаа хамгийн туршлагатай тэргүүлэгч байгууллага

Ярилцлагад бэлтгэх сургалттай

Салбартаа тэргүүлэгч спонсор байгууллагуудтай хамтын ажиллагаатай

Оюутнуудын сэтгэл ханамж

Манай төвийн ажилтан бүр хөтөлбөртөө хамрагдаж байсан туршлагатай

Үйлчилгээний
соёл
