Хөтөлбөрийн тухай

Work and Travel USA буюу Зуны aмралтаараа АНУ-д Ажиллаж Аялах хөтөлбөрийг анх 1961 онд АНУ-ын төрийн департментаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Жилд дунджаар 40 гаруй улсаас 150,000 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт хамрагддаг бол манай улсад тус хөтөлбөр нь 2007 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 500 гаруй оюутан хөтөлбөрт хамрагдаж АНУ-ын соёл, өдөр тутмын амьдралтай танилцдаг.

unnamed.jpg

Хөтөлбөр нь их дээд сургуулийн оюутан залууст зуны 3 сарын амралтаараа АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж аялах боломжийг олгодог. Хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа оюутан залуусыг АНУ-ын соёл өдөр тутмын амьдралтай танилцуулах, зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд оршдог. Хөтөлбөрийн нийт зардал нь дунджаар 3500$ орчим болдог.

Үүнд: Хөтөлбөрийн төлбөр, 2талын онгоцны тийз, АНУ-ын визний хураамж зэрэг багтдаг.

Work and Travel

Хөтөлбөрийн Давуу талууд

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон орны найз нөхөд.

image2.jpeg

Та ямар шаардлагыг хангах ёстой вэ?

- 18-28 Насны

- Төгсөх курсын оюутан биш

- Англи хэлний ярианы дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй

- Сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-ын өөр ангилалыг виз мэдүүлж татгалзсан хариу аваагүй байх

- Бие даах, дасан зохицох чадвартай байх

- Заасан хугацаанд эх орондоо заавал эргэж ирэх 

Та яагаад One World-ыг сонгох ёстой вэ?

Бид аль ч хөтөлбөртөө хамрагдаж буй залуустаа англи хэлний түвшин ахиулах сургалтыг визний ярилцлаганд орох хүртэл нь тасралтгүйгээр явуулдаг учир манай байгууллагаар зуучлуулж буй оюутнуудын виз гаралт маш сайн байдаг. Мөн танхимын сургалт байна зохион байгуулахын давуу тал нь ганцаараа бүртгүүлсэн оюутан байсан ч гэсэн сургалтнаас найзуудаа олж, хоорондоо эв нэгдэлтэйгээр АНУ-д очоод хамтдаа зугаатай ажилласаар ирдэг. Мөн хөтөлбөрт хамрагдаж буй групп оюутнуудаа АНУ-д очих үед нь онгоцны буудлаас нь тосч, амьдрах газарт нь хүргэж, ажилдаа ороход нь туслах, шаардлагатай бичиг баримтыг үахиалахад биечлэн авч явах гэх мэт хөтөлбөрийн эхэн үед тулгарах бэрхшээл бүхэнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаасаа давуу талтай юм.

one world logo 1b.png

Таны Англи хэлний мэдлэг ямар байх ёстой вэ?

хөтөлбөрт оролцогч оюутан танд тавигдах хамгийн гол шаардлага нь АНУ-ын виз мэдүүлэх ярилцлага байдаг. АНУ-ын элчин сайдын консулын ажилтан таныг АНУ-д очоод биеэ даагаад ажиллаж, аялах учраас тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлэх хэмжээний англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. АНУ-ын виз мэдүүлэх ярилцлага нь 2-3 минут үргэлжлэх ба 6-7 асуулт асуудаг. Хэрэв таны англи хэлний мэдлэг дээрхи хэмжээнд хүрэхгүй бол манай төвөөс зохион байгуулдаг сургалтанд үнэ төлбөргүй хамрагдаарай.

Хэрэв та өөрөө хичээж манайхаас явуулж буй сургалтанд идэвхитэй хамрагдах юм бол АНУ танд нээлттэй байх болно.

LEARN MORE

Та Америкт ямар ажлууд хийх вэ?

Summer Work and Travel хөтөлбөр нь оюутнуудыг зуны амралтаараа жуулчид хамгийн их ихрж амардаг хотуудад ихэвчлэн үйлчилгээний ажлууд болох тоглоомын паркын ажилтан, худалдагч, кассчин, тогооч, ресепшн, амралтын газрын хөтөч, дэлгүүр болон хоолны газрын туслах гэх мэт ажлуудаас сонгож ажиллахыг зөвшөөрдөг.
Эдгээр ажлуудаас сонгохоос гадна хийх ажлаа өөрийн ёонирхол, хэлний түвшиндөө тааруулж сонгож болдог. Жуулчид хамгийн их ирдэг оргил үеэр илүү цагийн хөлс нь үндсэн цалинг 1.5 дахин үржигдэн бодогддог. Мөн оюутнууд давхар аэил хийх боломжтой байдаг.






Ажил олгогчийн ярилцлага

Хөтөлбөрт хамрагдсан тухайн сонгосон ажлынхаа ажил олгогчтой онлайнаар ярилцлаганд орж өөрийн сонмрхож буй ажлаа сонгож болдог. Зарим спонсор байгууллагын ажил ажил олгогч нар монголд өөрийн биеэр хүрэлцэн ирж оюутан бүртэй ярилцлага хийж ажлын байраа дэлгэрэнгүй танилцуулж ажлын байрыг нь оюутан бүрт хувиарлаж өгдөг.

Book a place >

Танд санал болгох зарим ажлын санал

mcmc.png

Дэлхийн 119 оронд 35000 гаруй сүлжээ ресторан , 440 мянган ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг алдарт McDonald's компанид та зуны 3 сар ажилласанаар нь ажлын арвин туршлагатай болж ажлын хамт олон найзуудтай болж түргэн хоолны үйлчилгээтэй бүрэн дүүрэн танилцаж чадах болно .

walmart.jpg

АНУ - ын брэнд болох Walmart нь 11000 гаруй дэлгүүртэй дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүрийн нэг юм . Та энд ажилласанаар томоохон дэлгүүрийн үйл ажиллагаагаа хэрхэн явагддаг талаар ойлголттой болж Walmart дэлгүүрийн олон жилийн амжилтын нууцаас мэдэж авах болно.

subsub.jpg

Subway нь 108 оронд , 43000 гаруй сүлжээ ресторануудтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн 5 том түргэн хоолны газрын нэг юм . Sub way - д та олон төрлийн хоол , сэндвич бэлтгэж сурна . Мөн түргэн үйлчилгээний салбар нь олон хүмүүстэй харьцдаг тул хэлний мэдлэгээ сайжруулах бүрэн боломжтой.

holidayyy_edited.jpg

Бидний хамтран ажилдаг Holiday Inn & Suites зочид буудал нь АНУ - ын томоохон сүлжээ буудлын нэг 3500 гаруй салбартай жилд ойролцоогоор 100 сая гаруй зочин хүлээн авдаг . Та энэхүү зочид буудалд угтагч , буудлын өрөө цэвэрлэгч , туслах ажилтан гэх мэт ажлын байруудад ажиллах боломжтой .

Read More >
waffle.webp

Waffle House ресторан нь АНУ - ын 25 муж улсад 2100 гаруй салбартай . Тус газар манай оюутнууд үйлчилгээ болон гал тогооны ажил хийж маш олон хүмүүстэй харилцах харилцааны чадвараа эрс дээшлүүлээд ирдэг . Үйлчилгээний чиглэлээр сурдаг оюутнуудад мөн ажлын дадал туршлага болж өгдөг .

west.jpg

" Westgate Resorts " нь аялагч , амрагч нартаа гэр бүл , найз нөхдөөрөө тав тухтай , тансаг орчинд амарч зугаацах боломжийг олгодог . Усан болон хүүхдийн парк , амралт сувиллын газрыг хамтад нь цогцлоосон 20 гаруй салбартай томоохон сүлжээ амралтын газар юм . Энэ резортод усан сангийн ажилтан , зочид буудлын үйлчлэгч , ресейпшн зэрэг ажлыг ажлыг хийх боломжтой ба манай оюутнууд өнгөрөгч жилүүдэд амжилттай ажиллаад ирсэн .

АНУ-д очоод хаана амьдрах вэ?

АНУ-д очоод амьдрах байр нь ажил сонголт хийхэд давхар ирдэг. Тухайн байранд хамт ажиллаж байгаа оюутнуудтай хамт амьдрах ба сарын түрээс дунджаар 350-500$ байдаг. Оюутан та бүхэн амьдрах байрны төлбөрөө цалингаасаа төлөх бөгөөд амьдрах байрны төлбөр нь хөтөлбөрийн төлбөрт багтаагүй байдаг. Мөн зарим байр нь ороход барьцаа 50-300$ болгон авдаг ба хөтөлбөрийн төгсгөлд байраа хүлээлгэж өгсний дараа барьцаагаа буцаан авдаг.

Амьдрах байрны төрөл : Жижиг зочид буудал, орорн сууц, амины орон сууц, оюутны дотуур байр зэрэг байдаг.

Хэрхэн аялах вэ?

Хөтөлбөрийн хамгийн гоё хэсэг бол аялах юм. Хөтөлбөрийн эхэнд эсвэл, төгсгөлд найз нөхдөөрөө АНУ-ын алдартай газруудаар аялан, өөрийн хүссэн хот руугаа аялах боломжтой юм. Жишээлбэл: NEW YORK хотод эрх чөлөөний хөшөө, WASHINGTON DC хотод Цагаан ордон, LOS ANGELES хотод HOLLYWOOD-н гудамж зэрэг олон олон сайхан газруудаар аялах боломжтой. Мөн ажиллаж байх хугацаандаа байгаа хотынхоо ойролцоо хот руу аялаж, байгалийн үзэсгэлэнт газруудаар цагийг үр бүтээлтэй өнгрүүлэх боломжтой юм. 
Манай хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд 10-с дээш хүнтэй группээр аялах хүмэлтэй бол манай төвөөс хүссэн хотуудаар хөтөчтэй, машинтай аялал зохион байгуулах боломжтой байдаг.

Бүрдүүлэх бичиг баримт

1.  APPLICATION FORM
/ манай төв дээрээс ирж авна /

2. 5X5 цээж зураг 2% болон файлаар

3. RESUME (CV)

4. Сургуулийн тодорхойлолт

5. Дүнгийн хуулбар

6. Гадаад пасспорт - байхгүй бол яаралтай захиалаарай!

Түгээмэл асуулт хариулт

1.Хөтөлбөрт хамрагдахдаа гаргасан зардлаа нөхөх боломжтой юу ?

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа гаргасан зардлаа нөхөх боломж бүх хүүхдэд нээлттэй байдаг боловч зардлаа нөхөж чадах эсэх нь оюутан танаас шууд хамааралтай байдаг . Гэхдээ хөтөлбөрийн зорилго нь ажил хийх мөнгө олох биш юм .

4. Очоод сонгосон ажлаа хийхгүй өөр ажил хийх боломжтой юу ?

Хөтөлбөрийн дүрэм дагуу эндээс хийхээр сонгосон ажлаа заавал хийх ёстой байдаг ба тухайн ажлаа дур мэдэн сольвол АНУ - ын виз цуцлагдах шалтгаан болдог.