Бидний тухай

Since 2011
Хөтөлбөрийн танилцуулах уулзалтад оролцож буй оюутан залуус
Хөтөлбөрийн танилцуулах уулзалт

ONE WORLD нь Монголын оюутан, залуусыг дэлхийн боловсрол, соёл, хөгжлийн боломжуудтай холбох олон улсын соёл солилцоо, боловсролын байгууллага юм.

2011 оноос хойш бид залууст гадаадад суралцах, ажиллах, шинэ соёлтой танилцах, амьдралын бодит туршлага хуримтлуулах боломжийг нээж ирлээ. Бидний хувьд энэ бол мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, сэтгэлгээний хүрээгээ тэлэн, өөрийн нөөц боломжийг нээх үнэ цэнтэй аялал юм.

Бид 10+ спонсор байгууллага, АНУ-ын 100+ ажил олгогчтой хамтран Summer Work and Travel USA, Internship USA хөтөлбөрүүдийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж байна.

Өнөөдөр ONE WORLD Монгол, Хятад хоёр улсад үйл ажиллагаа явуулж, дэлхийн боломжуудыг илүү олон залууст ойртуулж байна.

Үйл ажиллагаа эхэлсэн он
2011
Хамтрагч спонсор байгууллага
10+
АНУ-ын ажил олгогч
100+
Монгол · Хятад
2

Бидний түүх — Our Story

Г. Баясгалан оюутан залууст хөтөлбөрийн талаар танилцуулж буй нь

ONE WORLD-ийн түүх үүсгэн байгуулагч Г. Баясгалангийн оюутан насны туршлагаас эхэлсэн юм.

Тэрээр оюутан байхдаа Summer Work and Travel USA хөтөлбөрт гурван удаа хамрагджээ. Тухайн үед Монголд уг хөтөлбөрийн талаарх мэдээлэл хомс, хамрагдах оюутны тоо ч цөөн байв.

Хөтөлбөрт оролцох хугацаандаа тэрээр АНУ-ын олон хотоор аялж, англи хэлээ сайжруулахын зэрэгцээ шинэ соёл, өдөр тутмын амьдралаас суралцаж, анги танхимаас гадуур олж авах туршлага ямар үнэ цэнтэйг биеэр мэдэрсэн байна. Энэ бүхнийг Монголынхоо илүү олон оюутан, залууст хүргэх хүсэл, зорилго өвөртлөн эх орондоо иржээ.

Тэрхүү хүсэл ONE WORLD-ийг үүсгэн байгуулах эхлэл болсон юм. 2011 оноос өнөөдрийг хүртэл бид залууст дэлхийтэй танилцах, өөрийгөө сорих, сурч хөгжих боломжийг нээхээр ажилласаар байна.

ONE WORLD
ONE WAY TO THE WORLD

Бидэнтэй холбогдох