Summer Work and Travel 2027 хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна
ONE WORLD нь Summer Work and Travel USA хөтөлбөрийг Монгол Улсад 15 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Бид оюутан залуусыг олон улсын боловсрол, соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулж, мэдлэг, авьяас, чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг соёлын солилцоо, аялал жуулчлалын төв юм.
Хөтөлбөрөөр АНУ-ын амьдрал, соёлтой танилцаж, англи хэлтэй орчинд хэлний чадвараа хөгжүүлнэ. Мөн бие дааж, олон орны найз нөхөдтэй болж, зуны амралтаараа ажиллаж аялах боломжтой.

2026 оны хөтөлбөрийн визний гаралт 99% байсан. 2027 онд илүү олон оюутанд оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.

Оролцогчдын ажилласан хотууд
Манай оролцогчид АНУ-ын аялал жуулчлал хөгжсөн дараах хотуудад ажилласан.
- California — Lake Tahoe
- Nevada — Reno, Primm
- Texas — Galveston
- Tennessee — Sevierville, Pigeon Forge, Gatlinburg
- New Jersey — Atlantic City
- Maryland — Ocean City
- Wisconsin — Wisconsin Dells
- South Dakota — Deadwood
- West Virginia — New Cumberland
- Connecticut — Ledyard
- Illinois — Gurnee
Ажлын төрлүүд
Түргэн хоолны газар, дэлгүүр, зочид буудал, ресторан, амралтын газар, тоглоомын паркт дараах үйлчилгээний ажлуудыг хийдэг.
- Худалдагч
- Кассчин
- Тогооч
- Үйлчлэгч
- Ресепшн
- Хөтөч
- Туслах
- Паркийн ажилтан
2027 оны бүртгэл
2027 оны хөтөлбөрийн бүртгэл 2026 оны 8-р сарын 1-нд эхэлсэн бөгөөд үргэлжилж байна.

Өмнөх жилүүдээс илүү олон ажлын байр, хотын сонголт санал болгохоор ажиллаж байна.
Хамрагдах шаардлага
- Их, дээд сургуулийн оюутан байх
- 18–28 настай байх
- Англи хэлний ярианы дунд болон түүнээс дээш түвшинтэй байх
- Голч дүн 2.5 ба түүнээс дээш
- Хичээлийн хоцрогдол, таслалтгүй байх
- Бие даах, дасан зохицох чадвартай байх
Голч дүн 2.5-аас доош бол дүнгээ сайжруулж, шаардлага хангасны дараа хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Зардал, бүртгэлийн нөхцөл
Хөтөлбөрийн төлбөр нь нийт зардал $4,500 орчим болдог. Багтах зардал, төлбөрийн дэлгэрэнгүйг зөвлөхөөс тодруулаарай.
$100-ын бүртгэлийн санал 2026 оны 10-р сарын 1 хүртэл хүчинтэй байсан. Одоогийн бүртгэлийн нөхцөлийг One World-ийн зөвлөхөөс аваарай.

