Ажил олгогчийн ярилцлагад орох оюутнууддаа амжилт хүсье!
Work & Travel 2027 хөтөлбөрийн ажил олгогчийн ярилцлагад орох гэж буй нийт оюутнууддаа One World-ийн хамт олноос амжилт хүсье. Сайн бэлдэж, өөртөө итгэлтэйгээр ярилцлагадаа оролцоорой!

Ярилцлага бол өөрийгөө танилцуулж, ажиллах хүсэл эрмэлзэл, харилцааны чадвар, хариуцлагатай байдлаа харуулах боломж юм. Асуултад өөрийн бодит туршлага, мэдээлэлд тулгуурлан товч, ойлгомжтой хариулаарай.
Та бүхний бэлтгэлд зориулж түгээмэл асуултууд, жишиг хариултын бүтэц, онлайн ярилцлагын зөвлөмж болон эцсийн шалгах хуудас бүхий 10 хуудастай гарын авлагыг хүргэж байна.
Эдгээр асуултад хариулж бэлдээрэй
- Tell me about yourself. — Өөрийгөө товч танилцуулаарай.
- Why do you want this job? — Яагаад энэ ажлыг хийхийг хүсэж байна вэ?
- What is your strength / weakness? — Таны давуу болон сул тал юу вэ?
- How would you handle a difficult customer? — Харилцахад хүндрэлтэй үйлчлүүлэгчтэй хэрхэн ажиллах вэ?
- When can you start and how long can you work? — Хэзээнээс, хэр удаан ажиллах боломжтой вэ?
- Do you have any questions for us? — Ажил олгогчоос асуух зүйл байна уу?
Жишиг хариултыг шууд цээжлэхийн оронд өөрийн мэдээллээр баяжуулж, өөрийн үгээр чангаар давтаарай. Өөрийгөө танилцуулах хариултаа 20–30 секундэд багтаан бэлдэж болно.
Ярилцлагын өмнө шалгах зүйлс
- Ярилцлагын өдөр, цаг, цагийн зөрүү болон холбогдох линкээ дахин шалгаарай.
- Камер, микрофон, интернэтээ урьдчилан туршиж, төхөөрөмжөө цэнэглээрэй.
- Чимээгүй, гэрэлтэй, эмх цэгцтэй орчинд ярилцлагадаа ганцаараа оролцоорой.
- Компанийн нэр, байршил, ажлын үүргээ мэдэж, ажил олгогчоос асуух 1–2 асуулт бэлдээрэй.
- Товлосон цагаас 10 минутын өмнө бэлэн болоорой.
Түгээмэл асуулт, гарын авлагаа татаж аваарай
Асуултын бүрэн сан, хариултын жишээ болон ярилцлагын өдрийн шалгах хуудсыг доорх PDF файлаас үзээрэй.
Ганцаарчилсан бэлтгэлийн цаг товлох
Ажлын ярилцлагад ганцаарчлан бэлдэх хүсэлтэй оюутнууд доорх холбоосоор орж цаг товлоорой.

