top of page

Internship in USA

Internship & Training буюу Дадлагажих хөтөлбөр нь анх 1961 оноос АНУ - ын төрийн департаментаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн . Жилд дунджаар 30 гаруй улсаас 50,000 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт хамрагддаг . Энэхүү хөтөлбөр нь дэлхийн өнцөг бүрд байгаа оюутан залуусыг АНУ - д хууль ёсны дагуу мэргэжлээрээ богино хугацаанд буюу 6-18 сарын хугацаатай ажиллах , мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог .

Internship in USA

Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн гол зорилго тухайн хөтөлбөрт оролцогчийг АНУ-ын соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулах, богино хугацаанд мэргэжлийн чадвараа дээшлүүлэхэд оршино. Хөтөлбөрийн нийт зардал нь дунджаар $ 5000 орчим болдог. Үүнд: Хөтөлбөрийн төлбөр, 2 талын онгоцны тийз, АНУ-ын визний хураамж зэрэг багтдаг.

Хөтөлбөрт
тавигдах шаардлага:

Одоо суралцаж байгаа эсвэл сургуулиа төгсөөд хамгийн ихдээ 12 сар болсон байх.

Англи хэлний төвшин дунд болон түүнээс

дээш байх. 

Бие даах, дасан зохицох

чадвартай байх.

Сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-ын виз мэдүүлж татгалзсан хариу аваагүй байх.

АНУ-д очоод хийх ажлын мэргэжлээрээ сурдаг, сураад төгссөн байх.

Хөтөлбөрөө дуусгаад хугацаандаа буцан

эх орондоо ирэх.

Та Америкт ямар ажлууд хийх вэ?

Internship & Training буюу дадлагажих хөтөлбөрийн АНУ-д очоод хийх ажлууд нь олон сонголттой байдаг. Та өөрийнхөө суралцаж буй, суралцаад төгссөн хүссэн мэргэжлийнхээ дагуу АНУ-д ажиллах боломжтой. Тухайн ажлын цалин мэргэжлээсээ шалтгаалан харилцан адилгүй байдаг ба ихэнх ажлууд дунджаар 1 цагийн $ 10 ам.доллар орчим болдог. 7 хоногт дунджаар 32-40 цаг ажилладаг. Хөтөлбөрт хамрагдахдаа та бүхэн ажлын сонголтоо дараах 2 сонголтоос сонгон хамрагдана уу

61244f6cd639e.jpg
Walmart_Canada_supercenter_exterior.png
bottom of page