top of page

Study in USA

Бид АНУ - ын 10 гаруй их дээд сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг . Бидний хамтран ажилладаг сургуулиудын хувьд харьцангуй төлбөр хямд байршлын хувьд ихэвчлэн том том хотуудад байдаг . Жишээлбэл : Washington DC , Chicago , Los Angles , Denver , Seattle гэх мэт . АНУ бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг юм . АНУ боловсролоороо дэлхийд тэргүүлэх бөгөөд та АНУ-д зөвхөн боловсрол эзэмшихээс гадна , соёл , амьдралын хэв маяг гэх мэтийн олон зүйлүүдээс суралцаж болох юм . Мөн тус улсад суралцахаар явсан Монгол оюутнууд 2 улсын хооронд бизнесийн гараагаа эхэлсэн байдаг .

Нийтлэг ойлголт

Манайхан АНУ-д суралцахыг хэцүү, олон шалгалт өгдөг, өндөр төлбөртэй, мөн их хэмжээний зардал мөнгө ордог гэж боддог, гэтэл үнэндээ тийм биш юм. Мэдээж дэлхийд тэргүүлэгч их дээд сургуулиуд нь ороход өндөр шалгууртай, төлбөр өндөр байдаг. Харин дундаж сургуулиуд нь ямар нэгэн онцгой шалгуургүйгээр элсэн орох боломж, хямд төлбөр, төлбөрийн уян хатан нөхцөл, амьдрах таатай орчинг санал болгодог.

Боловролын систем

АНУ-ийн хэмжээнд нийтдээ 4,900 гаруй хувийн коллеж, их дээд сургуулиуд байдаг. 2 жилийн сургалттай 1,700 орчим мөн 4-н жилийн хугацаатай 2,400 орчим коллеж, их, дээд сургуулиуд бий . АНУ-ын их дээд сургууль коллежуудыг төрийн өмчийн ба хувийн гэж 2 ангилж болно. Төрийн өмчийн их дээд сургуулиудын хувьд гол төлөв тухайн муж улсын засгийн газраас санхүүждэг бол хувийн их сургууль, коллежууд нь санхүүжилтээ өөрсдөө хариуцдаг .

Боломж

АНУ-ын их дээд сургуулиуд нь нэр хүнд болон өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ өрсөлддөг. Муж сургууль болон сурч буй мэргэжлийн чиглэлээс хамаараад сургалтын төлбөр нь харилцан адилгүй байдаг. Мэдээж хэрэг сургуулиуд нь хэр нэр хүндтэй байх тусам төлбөр нь тэр хэмжээгээрээ өндөр байдаг боловч тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Мөн түүнийг дагаад тавигдах шаардлага өндөр болдог. Сургуулиуд нь семистерийн сургалтаар хөтөлбөрөө хэрэгжүүлэх бөгөөд нэг хичээлийн жилд 2-4 семистер байдаг.

Study in USA

Community College

2 жилийн сургалттай бөгөөд бакалаврын өмнөх суурь боловсрол олгох зорилготой юм . Төлбөрийн хувьд харьцангуй хямд бөгөөд бакалаврын зэргээр суралцагчид 2 жил нь коммунити коллежид сурч үлдсэн 2 жилээ их дээд сургуульд ШИЛЖИН суралцаж төлбөрөө хэмнэдэг байна . Мөн түүнчлэн коммунити коллежид сувилагч , гагнуурчин , барилгачин гэх мэргэжлийг эзэмшүүлдэг . Төрийн өмчийн их дээд сургуулиудын хувьд гол төлөв тухайн муж улсын засгийн газраас санхүүждэг бол хувийн их сургууль , коллежууд нь санхүүжилтээ өөрсдөө хариуцдаг .

Study in USA

Bachelor

Коллеж болон 4жилийн сургалттай бакалаврын зэрэг олгодог, их Сургуулийн хувьд бакалавр, магистр, доктор зэрэг болон бусад мэргэжлийн зэрэг олгодог. АНУ-ын бакалаврын зэрэг олгодог 3500 гаруй сургууль , магистр болон докторын олгодог 1600 гаруй сургуулиудын ихэнх нь тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх сантай байдаг . Тэтгэлэг хүсэгчид нь TOEFL оноотой , сурлагын дүн сайн байхаас гадна тухайн тэтгэлэг олгож буй газрын шаардлагуудыг бүрэн дүүрэн хангасан байх шаардлагатай. Тухайн тэтгэлэг олгож буй газар нь бүгд өөр өөрсдийн тавигдах шаардлагуудтай байдаг. Тэтгэлгийг ихэвчлэн оюутнууд интернетээс хайж олдог . 

Тэтгэлэг олгодог
эх сурвалжууд:

EducationUSA цахим хуудас

Тэтгэлэг хайдаг цахим хуудаснаас хайх

Сонирхож сургуулийн цахим хуудсыг судлах, Мөн бид суралцах гэж байгаа оюутан залуустаа тэтгэлэг олоход нь тусалдаг юм.

1

Ажиллах

Сурхаар явж буй оюутнууд нь сургууль дээрээ 20  хүртэл цаг ажиллах эрхтэй байдаг. Тэр боломж нь төдийлөн оюутан бүрт олдохгүй. Монголоос суралцаж буй оюутнуудын хувьд бусад Монголчуудын адил ихэнх нь гадуур хийж сургалтын төлбөр , амьдрах зардлаа олдог .

Screen Shot 2021-09-02 at 13.24.51.png

2

Сургууль дээрээ ажиллах

Тухайн сургууль дээрээ 20 хүртэл цаг ажиллах боломжийг ашиглаж байгаа оюутнууд нь сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээгээр мөн амьдрах байраар хангагдах тохиолдол байдаг. Ихэвчлэн том сургуулиуд энэхүү боломжийг оюутнууддаа олгодог .

12347844_937620402942292_1332767472705204295_n.jpg

3

Бизнес хийх

АНУ- д боломж хүн бүхэнд тэгш нээлттэй байдаг ба  тэнд хэн сэргэлэн, амьжиргаатай илүү сайхан амьдардаг. Монголоос АНУ - д суралцаж буй олон олон оюутнууд хоёр улсын хооронд жижиг бизнес хийж сургалтын төлбөр болон амьдрах зардлаа
олдог. Жишээлбэл: Автомашин, гар утас, хувцас,  хүнсний бүтээгдэхүүн худалдах гэх мэт.

image_6487327 (1).JPG

Нөхцөл, шаардлага

АНУ-ын аль ч их, дээд сургууль, коллежид элсэх гэж буй оюутны хувьд өмнөх шатны боловсрол эзэмшсэн байдал, сурлагын дүн, англи хэлний мэдлэгийн төвшин зэрэг нь шалгуур үзүүлэлт болдог. Эдгээрээс гадна сургууль тус бүрээс хамааран тавигдах шаардлага нь харилцан адилгүй байдаг юм. Англи хэлний шаардлагын хувьд АНУ-ын зарим их дээд сургууль, коллежууд гадаад оюутнуудыг TOEFL, IELTS шалгалт өгсөн байхыг шаарддаг. Харин зарим нь их дээд сургууль, коллежууд нь нөхцөлтэйгөөр элсэх боломж олгодог. Энэ нь тухайн сургуульдаа очоод Англи хэлний шалгалт өгөөд тэнцвэл үндсэн анги руугаа ороод, тэнцэхгүй бол хэлний бэлтгэлд эхлээд суралцаад дараа нь үндсэн анги руу орж суралцах боломжийг олгодог байна . Монголоос явж буй ихэнх оюутнууд тухайн сургуульдаа нөхцөлтэйгөөр элсэн ордог.

Виз мэдүүлгэ

АНУ-д суралцах хүсэлтэй оюутнууд F1 оюутны виз мэдүүлэх ёстой. Энэ төрлийн визийг магадлан  итгэмждэгдсэн их сургууль, коллежид сурах хүсэлтэй виз мэдүүлэгчдэд олгодог. Тухайн виз авах шалгуурыг хангахын тулд виз мэдүүлэгчид эх оронтойгоо нягт холбоотой, АНУ-д зорчсоны дараа эргэж ирэх оршин суудаг газартай болохоо тодорхой харуулах ёстой. Ажил, мэргэжлийн холбоо хэлхээ, эд хөрөнгө өмчлөх эрх, гэр бүлийн, үүрэг хариуцлагыг нь харуулсан баримт болон банкны дансны хуулгыг ярилцлагын явцад үнэлнэ. Мөн суралцахаар явж буй оюутан нь гэр бүлээ авч явах боломжтой бөгөөд гэр бүлийн гишүүд нь F-2 виз мэдүүлнэ. АНУ-ын элчин сайдын яамны зүгээс магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид суралцах хүсэлтэй оюутан залуусыг дэмжиж ажилладаг.

bottom of page