top of page

Work and Travel USA

АНУ-д Ажиллаж Аялах хөтөлбөрийг анх 1961 онд АНУ-ын төрийн департментаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Жилд дунджаар 40 гаруй улсаас 150,000 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт хамрагддаг бол манай улсад тус хөтөлбөр нь 2007 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 500 гаруй оюутан хөтөлбөрт хамрагдаж АНУ-ын соёл, өдөр тутмын амьдралтай танилцдаг.

harrahs.png
macdonald.png
subway.png
caesars.png
tacobell.png
hardrock.png

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хөтөлбөр нь:

Их дээд сургуулийн оюутан залууст зуны 3 сарын амралтаараа АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж аялах боломжийг олгодог.

IMG_3505.JPG
2.jpg

Нийт зардал:

Дунджаар 3500$ орчим болдог. Үүнд: Хөтөлбөрийн төлбөр, 2талын онгоцны тийз, АНУ-ын визний хураамж зэрэг багтдаг.

Гол зорилго:

дэлхийн өнцөг булан бүрт байгаа оюутан залуусыг АНУ-ын соёл өдөр тутмын амьдралтай танилцуулах, зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд оршдог

Давуу талууд:

-Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон орны найз нөхөд.
-Англи хэлний мэдлэг чадвараа орчинд нь сайжруулах.
-Хамгийн хямд зардлаар АНУ-аар аялах.
-Бие даан амьдарч ажиллаж сурах
-Мөнгөний үнэ цэнийг ойлгох.
-Зуны амралтыг хэзээ ч мартагдашгүй үнэ цэнэтэй, үр бүтээлтэй өнгөрөөх.

Та ямар шаардлагыг хангах ёстой вэ?

1.

18-28 Насны.

2.

Төгсөх курсын оюутан биш.

3.

Англи хэлний ярианы дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй.

4.

Сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-ын өөр ангилалыг виз мэдүүлж татгалзсан хариу аваагүй байх.

5.

Бие даах, дасан зохицох чадвартай байх.

6.

Заасан хугацаанд эх орондоо заавал эргэж ирэх.

Та яагаад One World-ыг сонгох ёстой вэ?

Бид аль ч хөтөлбөртөө хамрагдаж буй залуустаа англи хэлний түвшин ахиулах сургалтыг визний ярилцлаганд орох хүртэл нь тасралтгүйгээр явуулдаг учир манай байгууллагаар зуучлуулж буй оюутнуудын виз гаралт маш сайн байдаг. Мөн танхимын сургалт байна зохион байгуулахын давуу тал нь ганцаараа бүртгүүлсэн оюутан байсан ч гэсэн сургалтнаас найзуудаа олж, хоорондоо эв нэгдэлтэйгээр АНУ-д очоод хамтдаа зугаатай ажилласаар ирдэг. Мөн хөтөлбөрт хамрагдаж буй групп оюутнуудаа АНУ-д очих үед нь онгоцны буудлаас нь тосч, амьдрах газарт нь хүргэж, ажилдаа ороход нь туслах, шаардлагатай бичиг баримтыг үахиалахад биечлэн авч явах гэх мэт хөтөлбөрийн эхэн үед тулгарах бэрхшээл бүхэнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаасаа давуу талтай юм.

Англи хэлний мэдлэг ямар байх ёстой вэ?

Хөтөлбөрт оролцогч оюутан танд тавигдах хамгийн гол шаардлага нь АНУ-ын виз мэдүүлэх ярилцлага байдаг. АНУ-ын элчин сайдын консулын ажилтан таныг АНУ-д очоод биеэ даагаад ажиллаж, аялах учраас тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлэх хэмжээний англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. АНУ-ын виз мэдүүлэх ярилцлага нь 2-3 минут үргэлжлэх ба 6-7 асуулт асуудаг. Хэрэв таны англи хэлний мэдлэг дээрхи хэмжээнд хүрэхгүй бол манай төвөөс зохион байгуулдаг сургалтанд үнэ төлбөргүй хамрагдаарай.

Та Америкт ямар ажлууд хийх вэ?

Summer Work and Travel хөтөлбөр нь оюутнуудыг зуны амралтаараа жуулчид хамгийн их ихрж амардаг хотуудад ихэвчлэн үйлчилгээний ажлууд болох тоглоомын паркын ажилтан, худалдагч, кассчин, тогооч, ресепшн, амралтын газрын хөтөч, дэлгүүр болон хоолны газрын туслах гэх мэт ажлуудаас сонгож ажиллахыг зөвшөөрдөг. Эдгээр ажлуудаас сонгохоос гадна хийх ажлаа өөрийн ёонирхол, хэлний түвшиндөө тааруулж сонгож болдог. Жуулчид хамгийн их ирдэг оргил үеэр илүү цагийн хөлс нь үндсэн цалинг 1.5 дахин үржигдэн бодогддог. Мөн оюутнууд давхар аэил хийх боломжтой байдаг.

Ажил олгогчийн ярилцлага

Хөтөлбөрт хамрагдсан тухайн сонгосон ажлынхаа ажил олгогчтой онлайнаар ярилцлаганд орж өөрийн сонмрхож буй ажлаа сонгож болдог. Зарим спонсор байгууллагын ажил ажил олгогч нар монголд өөрийн биеэр хүрэлцэн ирж оюутан бүртэй ярилцлага хийж ажлын байраа дэлгэрэнгүй танилцуулж ажлын байрыг нь оюутан бүрт хувиарлаж өгдөг.

АНУ-д очоод хаана амьдрах вэ?

АНУ-д очоод амьдрах байр нь ажил сонголт хийхэд давхар ирдэг. Тухайн байранд хамт ажиллаж байгаа оюутнуудтай хамт амьдрах ба сарын түрээс дунджаар 350-500$ байдаг. Оюутан та бүхэн амьдрах байрны төлбөрөө цалингаасаа төлөх бөгөөд амьдрах байрны төлбөр нь хөтөлбөрийн төлбөрт багтаагүй байдаг. Мөн зарим байр нь ороход барьцаа 50-300$ болгон авдаг ба хөтөлбөрийн төгсгөлд байраа хүлээлгэж өгсний дараа барьцаагаа буцаан авдаг. Амьдрах байрны төрөл : Жижиг зочид буудал, орорн сууц, амины орон сууц, оюутны дотуур байр зэрэг байдаг.

Хэрхэн аялах вэ?

Хөтөлбөрийн хамгийн гоё хэсэг бол аялах юм. Хөтөлбөрийн эхэнд эсвэл, төгсгөлд найз нөхдөөрөө АНУ-ын алдартай газруудаар аялан, өөрийн хүссэн хот руугаа аялах боломжтой юм. Жишээлбэл: NEW YORK хотод эрх чөлөөний хөшөө, WASHINGTON DC хотод Цагаан ордон, LOS ANGELES хотод HOLLYWOOD-н гудамж зэрэг олон олон сайхан газруудаар аялах боломжтой. Мөн ажиллаж байх хугацаандаа байгаа хотынхоо ойролцоо хот руу аялаж, байгалийн үзэсгэлэнт газруудаар цагийг үр бүтээлтэй өнгрүүлэх боломжтой юм. 

Манай хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд 10-с дээш хүнтэй группээр аялах хүмэлтэй бол манай төвөөс хүссэн хотуудаар хөтөчтэй, машинтай аялал зохион байгуулах боломжтой байдаг.

Бүрдүүлэх
бичиг баримт

APPLICATION FORM (Манай төв дээрээс ирж авна)

5X5 цээж зураг 2% болон файлаар

RESUME (CV)

Сургуулийн тодорхойлолт

Дүнгийн хуулбар

Гадаад пасспорт (Байхгүй бол яаралтай захиалаарай)

bottom of page